АЙМГИЙН ШУУРХАЙ БҮЛГИЙГ ТОМИЛЛОО
Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн Шуурхай штаб байгуулах тухай” А/928 тоот захирамжаар Шуурхай бүлгийг төрийн байгууллагын 28 албан хаагчаас бүрдсэн 7 баг болгон томилж, өнөөдрөөс эхлэн сумдад ажиллаж эхэллээ.
Шуурхай бүлэг сумдын өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлын үнэлгээ хийх, малчид, хоршоологчдоо сонсох, санал хүсэлтийг нь авах, зөвлөн туслах чиг үүрэгтэйгээр ажиллах юм.
2024-12-04 14:23:35