• Албан ёсны цахим хуудас
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх бүрэн эрхийн хоёрдугаар хурал өнөөдөр Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд 82 хувийн ирцтэй, 09:10 цагт эхэллээ.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  • Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай
  • Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;
  • Аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай;
  • Аймгийн ИХТ-ын 2023 оны “Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай” 23/04 дугаар тогтоолын хэрэгжилт, аймгийн хэмжээнд 2025 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээ тогтоох;
  • Аймгийн ИТХ-ын “2024 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээг батлах тухай” 2023 оны 23/06 дугаар тогтоолын биелэлт, 2025 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ батлах тухай;
  • Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай;
  • “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жилийн ажлын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
  • Төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай;
  • Аймгийн 2024 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2025 онд төсвийн төслийн тухай;
  • Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай;
Хуралд аймгийн Засаг дарга, ЗД-ын орлогч, ЗД-ын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

 

2024-12-03 10:11:23