Өвөрхангай аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэн, баталлаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, “Өвөрхангай аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэн, баталлаа.
Хөтөлбөр 4 бүлэг 66 зорилттой, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурласан, орон нутгийн хөгжлийг Арвайхээр, Хархорин, Есөнзүйл, Сант, Гучин-Ус төвтэй дэд бүсээр хөгжүүлэхээр төлөвлөж, хүний хөгжил, иргэний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч боловсруулсан.
2024-12-04 14:23:34