"ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР" СУРГАЛТ БОЛЛОО
“Залуучуудын зохистой хөдөлмөр үндэсний сүлжээ” ТББ, Өвөрхангай аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж буй тус сургалт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн түншлэгч талуудын чадавхыг дээшлүүлэх, ойлголтыг нэгтгэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, Нийгмийн даатгалын шимтгэлийн үр өгөөжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Сургалтад үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн залуус, хөдөлмөр эрхлэлт, хууль, эрх зүйн байгууллага, залуучуудын холбооны төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцсон юм.
2024-12-13 16:40:11