Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал хуралдлаа
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд ирсэн иргэдийн санал, гомдолтой танилцав. 2024 оны 12 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд 17 асуудлаар 22 иргэн ханджээ. Ирүүлсэн гомдлыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, хоёр асуудлаас бусад асуудлыг шийдвэрлүүлж, хариуг иргэнд мэдээлсэн байна.
Хурлаар аймгийн Засаг даргын зүгээс томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, бүх байгууллагууд үр дүн багатай олон нийтийг хамарсан хурал, цуглааныг зохион байгуулахгүй байх, Онцгой комиссын шуурхай жижүүрүүд үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх үүрэг чиглэлийг өглөө.
2024-12-17 12:56:03