• Албан ёсны цахим хуудас
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ДЭГДЭЛТ”-ИЙН ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Аймгийн Эрүүл мэндийн газрын тандан судалгааны 50 дахь долоо хоногийн мэдээгээр томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос 3.4 хувиар ихэссэн аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.02 хувиар нэмэгдсэн буюу “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрсэн дүгнэлт гарчээ.
Мэргэжлийн байгууллагаас:
  • Хүн бүр амны хаалт буюу маск хэрэглэх,
  • Бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх,
  • Дасгал хөдөлгөөн, хоол ундаар дархлаагаа дэмжих,
  • Малгай заавал өмсөх буюу дулаан хувцаслах,
  • Амттанаас татгалзах,
  • Сайн унтаж амрах,
  • Ханиад хүрсэн тохиолдолд эмчийн жороор эм, тариа хэрэглэх зэрэг зөвлөмжийг өгч байна.

 

2024-12-17 16:23:34