• Албан ёсны цахим хуудас
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ түвшинд гаргаж ажиллах чиглэл өглөө

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс сумдын ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, нарийн бичгийн дарга нарт сургалт, чиглүүлэх сургалт уулзалтыг өнөөдөр /2025.01.17/ зохион байгууллаа.  

2025 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чигллийн хүрээнд гэмт хэргийг гарсан хойно нь халаглах биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга зам хайж, оролдлого хийдэг байх үүрэг, чиглэлийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын зүгээс сумдын дарга нарт өглөө.

Сумдын салбар зөвлөлийн дарга нар тус бүр сумын төлөөлөгчид нутаг дэвсгэрийн онцлог гэмт хэрэг гаралтыг нөхцөд байдлыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар харилцан санал солилцлоо.

 

2025-01-17 17:29:37