МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Өнөөдөр /2025.01.14/ Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засаг дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.
Хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулж, бүсийн зөвлөл байгуулан, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг үүрэг болголоо.
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг нь хангайн бүст хамаарч буй. Засгийн газраас хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс” хэмээн тодорхойлсон. Засгийн газар 2024-2028 онд хангайн бүсэд Шинэ Хархорум хотыг байгуулахаар төлөвлөгөөндөө тусгажээ.
2025-01-14 18:56:12