“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад Өвөрхангай аймаг цахимаар оролцлоо

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, экспортыг нэмэгдүүлэх зорилготой Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байна.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр төр хувийн хэвшлийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж, 21 аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд орон нутгаасаа цахимаар оролцсон юм.
Уулзалтаар “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлаас батлагдсан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, оролцогч талуудын хариуцах арга хэмжээ, төлөвлөлт, санхүүжилт, уялдаа холбоог хангах асуудлаар хэлэлцлээ
2025-02-20 11:11:34