“Гамшгааc хамгаалах” мэдлэг, дадлага олгох сургалт болж байна

Аймгийн Засаг даргын 2025 оны А/91 дүгээр захирамжаар сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт “Гамшгааc хамгаалах” мэдлэг, дадлага олгох сургалт өнөөдөр Онцгой байдлын газарт эхэллээ.
Сургалтаар болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг хэрхэн байгуулах, тэдгээрийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гамшгийн голомтод ажиллах үеийн удирдлагын ур чадварыг сайжруулах чиглэлээр чадавхжуулж байна.
Сургалт маргааш үргэлжилнэ.
2025-02-20 12:00:34