• Албан ёсны цахим хуудас
Хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг шалгарууллаа
Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын шийдвэр, Засаг даргын 2025 оны А/53 дугаар захирамжаар хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг шалгарууллаа.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэнэт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэн өсгөсөн, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн 101 аваргыг тодруулсан байна.
Үүнд:
✅ “Аймгийн аварга малчин”-аар 80 өрх,
✅ “Аймгийн аварга үхэрчин”-ээр 8 өрх,
✅ “Аймгийн аварга тэмээчин”-ээр 1 өрх,
✅ “Аймгийн аварга саальчин” 4,
✅ “Аймгийн аварга фермер” 1,
✅ “Аймгийн аварга тариаланч хамт олон” 1,
✅ “Аймгийн аварга тариаланч” 5,
✅ “Аймгийн тэргүүний хоршоо” 1 тус тус шалгарлаа.
Аймгийн аваргуудын шагналыг энэ сарын 21-27-ны өдрүүдэд орон нутагт нь очиж, гардуулж өгөх юм.

 

2025-02-10 16:56:42