ДУЛААНЫ СТАНЦЫН 2 ДУГААР ХЭЛХЭЭНИЙ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ ЭХЭЛНЭ

Аймагт баригдаж буй дулааны станцын хоёр дугаар хэлхээний шугам сүлжээний ажлыг эхлүүлэх асуудлаар албаны хүмүүс өнөөдөр уулзалдаж, санал солилцов.
Уулзалтад аймгийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс болон Эрчим хүчний үндэсний төв, 10 аймгийн дулааны станц барих төслийн нэгж, хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний зураг төслийг гүйцэтгэгч байгууллага, уг ажлын гүйцэтгэхээр шалгарсан “Энерго сервис монтаж” ХХК зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Дээрх ажил нь 2025-2027 онуудад хийгдэх бөгөөд улсын төсвийн 18.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөгдөн, 2025 онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгагдсан байна.
Энэхүү ажлын эхэнд Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах “Арвайн илч” ХХК-ний болон “Газрын улаач” ХХК-ний уурын зуухнуудаас халаалт дамжуулдаг шугам сүлжээг шинэчлэхээр шийдвэрлэлээ.
2025-06-18 18:34:12