• Албан ёсны цахим хуудас
ШУУРХАЙ ХУРАЛ хуралдлаа
14 хоног тутмын мягмар гарагт болдог Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал 80 хувийн ирцтэй хуралдлаа.
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвд биеэр болон 7032-1111 утсанд 2025 оны 06 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд 23 асуудлаар 23 иргэнээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав. Тус хугацаанд 1899 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ.
Ирүүлсэн гомдлыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, дөрвөн асуудлаас бусад асуудлыг нь шийдвэрлүүлж, хариуг иргэнд эргэн мэдээлсэн байна.
Хурлаар аймгийн Засаг дарга:
  • Арвайхээр суманд хийгдэж байгаа зам засвар, шинэчлэлтийн ажлыг тогтсон хугацаанд нь буюу 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусгах шаардлагыг дахин хүргүүлэх,
  • Шийдвэрлэгдээгүй асуудлуудыг дараагийн хурлаас өмнө шийдвэрлэх,
  • Шинээр баригдаж буй барилгуудын хяналт шалгалтаа үргэлжлүүлж, стандарт шаардлага, иргэдийн амар тайван байдлыг ханган ажиллах тал дээр хяналт тавих, дахин шаардлага хүргүүлэх,
  • Гэр хороололд шөнөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэнд хяналт тавьж, шаардлага хүргүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.
Мөн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа бүх байгууллагын удирлага, мэргэжилтнүүд төрийн албан хаагчийн ажлын байрандаа мөрдөх ёс зүйг цаг ямагт эрхэмлэн ажиллахыг санууллаа.

 

2025-06-17 11:16:29