• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН 18 СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ШИНЭ ХҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн 18 сумын багийн Засаг дарга нарыг унаажуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор шинэ мотоциклыг шийдвэрлэсэн.
Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт сумдын 95 багийн Засаг даргад мотоциклыг нь гардуулан өглөө.

 

2025-06-16 17:34:21