Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан

Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан үргэлжилж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хэрэгжилт удааширч, хугацаандаа ашиглалтад ороогүй барилга угсралтын ажил болон 2025 онд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний тухай хэлэлцэж дуусав.
Энэ онд улс, орон нутгийн төсвийн 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 65 төслийг хэрэгжүүлж байна. Үүнээс барилга угсралтын 34, тоног төхөөрөмж 5, авто замын өргөтгөл, шинэчлэл 5, их засвар 14 зэрэг бүтээн байгуулалт өрнөж байгаа.
Одоогоор өмнөх онуудад эхэлсэн гүйцэтгэл удаашралтай 7 барилга байгаа юм.
ИТХ-ын төлөөлөгчид мэдээлэлтэй холбоотой тодруулга хийж, алдаа гаргаж буй компаниудыг дахин тендерт оруулахгүй байхад анхаарч ажиллах, захиалагчийн хяналтыг сайжруулах, барилгын норм дүрмийг мөрдүүлж ажиллах үүргийг аймгийн удирдлага болон, холбогдох байгууллагуудад өглөө.
Хуралдаанаар одоо Дулааны станцын барилга, шугам сүлжээний ажлын явцын тухай хэлэлцэж байна.
2025-06-26 20:54:23