“ХАЛУУН АМ БҮЛ” ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

Гэр бүлийн тогтвортой байдлыг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан зохион байгуулж, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.
Аймгийн нийт өрхийн тоо 2024 оны жилийн эцсийн байдлаар 34448, үүнээс 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 2243, ихэр хүүхэдтэй өрх 350 байна.
Төслийн хүрээнд гэр бүлийн өмнө тулгамдаад буй
- ахуйн хүрээний архидалт
- гэр бүлийн боловсрол, хандлага төлөвшил муу
- ажилгүйдэл
- гэр бүл салалт
- гэр бүлээс гадуурх харилцаа
- гэр бүлийн санхүү, өр зээл
- залуу малчин гэр бүлийн залгамж халаа дутмаг
- гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо буурахгүй
- эцэг эх, асран хамгаалагчдын үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх, үлгэрлэн сургах,
- гэр бүлийн халуун дотно харилцааг бэхжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сайжруулах
зэрэг асуудалд анхаарал хандуулж, тодорхой үр дүнд хүрэхүйц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Төлөөлөгчдийн олонхын саналаар тус төслийг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж, “Халуун ам бүл-1” төслийг баталлаа.
2025-06-26 17:34:12