• Албан ёсны цахим хуудас
“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТОГТВОРТОЙ ХЯНАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ – ЕРІС” ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО

“Дэлхийн зөн Монгол” ОУБ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилттэй, FHI 360 олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх – ЕріС” төсөл дэлхийн 32 улсад хэрэгжиж байгаа. Төслийг Монгол улсын Хангайн бүсийн аймгуудад хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Өвөрхангай аймагт орон нутгийн “Эрсдэлийн холбоо харилцааны баг”-ийн сургалтыг 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтаар болзошгүй цар тахлын төрлийг тодорхойлон, зооноз өвчинд дүн шинжилгээ хийж, эрсдэлийн үеийн харилцаа, холбооны бэлэн байдлын үнэлгээгээр хүний болоод санхүүгийн нөөц, мэдээллийн нөөц, хамтран ажиллах байгууллага, мэргэжилтнүүдээ оновчтой томилон, Цар тахлын үед зорилтот бүлэгт хэрхэн мэдээлэл хүргэх талаар онол, дадлага хослуулан мэргэжилтнүүдийг чадавхжууллаа.

Сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын FHI360 байгууллагын зөвлөх Доктор Ш.Энхтүвшин, EpiC төслийн зөвлөх Доктор Б.Сувд, ДЗМОУБ-ын төслийн зохицуулагч Г.Жаргалбат нар удирдан явуулж, аймгийн ЗДТГ, эрүүл мэнд, мал эмнэлэг, онцгой байдал, Зооноз өвчин судлалын төв, сэтгүүлч, иргэд зэрэг 20 шахам хүмүүсийг хамруулан мэдлэг олгосон юм.

2025-09-13 16:34:21