• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН 18 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ”-Д ХАМРАГДЛАА
Дархан-Уул аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд болсон “Цэргийн бэлтгэл сургалт”-д Өвөрхангай болон Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сэлэнгэ аймаг, сумдын Засаг даргын Тамгын Газрын нийт 100 гаруй дарга нар оролцжээ.
Тус сургалт нь дайчилгааны бэлтгэлийг сайжруулж, орон нутгийн хамгаалалтын хууль болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан байна.
Сургалтаар Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, орон нутгийн хамгаалалт, цэрэг татлага зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг, чадвараа нэмэгдүүлж, Зэвсэгт хүчний 330-р ангитай танилцан, зэвсэгтэй харьцах анхан шатны дасгалыг боловсруулан, дадлага хийх зэргээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлжээ.

 

2025-09-15 16:16:23