• Албан ёсны цахим хуудас
ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАРТ ҮҮССЭН ХОГИЙН ЦЭГҮҮДИЙГ ЦЭВЭРЛҮҮЛЭВ
БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын дарга, салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 01/06 дугаартай “Энгийн болон аюултай хог хаягдал хадгалах, ашиглах, дахин боловсруулах устгах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд хяналт шалгалт хийхэд Тарагт, Зүүнбаян-Улаан, Хужирт, Бат-Өлзий, Хайрхандулаан сумдын нутагт зориулалтын бус цэгт үүссэн нийт 8 хогийн цэгийг тус сумдын удирдлагуудад чиглэл өгч цэвэрлүүлэх ажлыг зохион байгууллаа.
 
Иргэд та бүхэн хог хаягдлаа зориулалтын бус газарт зам дагуу хог хаяхгүй байж байгаль орчноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

 

2025-09-17 17:45:36