• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭГЧИД УУЛЗЛАА
Аймгийн хэмжээнд дулаан үйлдвэрлэгч 38 аж ахуйн нэгж байдаг. Үүний 11 байгууллага нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулж иргэдийг дулаанаар ханган ажиллаж байна.
Өнөөдөр дулаан үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох Арвайхээр, Богд, Баянгол, Гучин-Ус, Өлзийт, Тарагт, Төгрөг сумдын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ.
Уулзалтаар уурын зуухны яндангаас гарах утааны хийг бууруулах тухай, мөн дулаан борлуулалтын үнэ, тарифт өөрчлөлт оруулж, 2026 оноос хэрэгжүүлэх тухай ярилцаж, санал солилцлоо.

 

2025-09-16 18:27:34