• Албан ёсны цахим хуудас
“АЙ ТИ ЭМ-2025" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
Монголын аялал жуулчлалын холбооноос 26 дахь жилдээ "Ай Ти Эм-2025" аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав.
Монгол улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг, Олон улсын түнш байгууллагууд оролцсон тус үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, "Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид" аялал жуулчлалын холбоо, хувийн хэвшлийн үйлчилгээний 22 байгууллага, 4 малчин өрх оролцлоо.
Энэхүү үзэсгэлэнд Өндөр Гэгээн Занабазарын бүтээлүүдээр сэдэвчлэн орчноо тохижуулан оролцсоноор “Шилдэг агууламж бүхий байгальд ээлтэй эко талбайн тохижилттой аймаг” номинацид шалгарлаа. Орчны тохижилтыг зураач С.Чулуунбаатар хийж, “Барт хүрээ” ТББ-ын тэргүүн Л.Манлайбадрах орон нутгийн зураачдын бүтээлээр үзэсгэлэн гарган оролцсон юм.
Үзэсгэлэнгээр орон нутгийн аялал жуулчлалын өнөөгийн чиг хандлага, байгаль, түүх, соёлын үзмэрүүд, бүтээлүүдээ үзэсгэлэнг зорин ирсэн иргэд, хөрөнгө оруулагч нарт танилцуулан, оролцогч аж ахуй нэгжүүд өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, брэнд арга хэмжээгээ сурталчлан таниулж, гадаад түншлэлийн гэрээ хэлэлцээр хийж, олон улсын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдлаа.

 

2025-10-28 17:23:12