"АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд "Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025" хэлэлцүүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт болж байна.
Тус хэлэлцүүлгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан сангийн Хангайн бүс, “Цагаан алт”ТББ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, “Булигаар” ХХК, “Мон-Ирээдүй” ХХК, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион буй юм.
Хэлэлцүүлгээр арьс ширэн түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэх, түүхий эдийн чанарыг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах, нүүдлийн мал аж ахуйд тохирсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк байгуулах зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин, хоршоологчдын төлөөлөл 70 хүнийг хамруулан сургалтаар чадавхжуулан, санал солилцож байна.
Сургалт хэлэлцүүлгийн үеэр арьс, ширэн түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн гутал, савхин хүрэм, цүнх зэрэг бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг зохион байгуулж байна.
2025-10-20 12:43:51