• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Хурлаар:
  • Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх тухай
  • Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
  • "Хайрлагдсан хүүхэд ,Халуун ам бүл" төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
  • Аймгийн ИТХ-ын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 13/03 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих, орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилт, хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай
  • Аймгийн төрийн хяналт шалгалтын нэгдсэн зөвлөл байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
  • Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай
  • Олон улсын байгууллагатай хамтран аймгийн эдийн засаг, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын явц, үр дүн анхаарах асуудлуудыг тус тус хэлэлцэж байна.

 

2025-10-16 15:19:34