• Албан ёсны цахим хуудас
“ХАМТДАА ШИЙДЬЕ” үйл ажиллагаа ХАРХОРИН суманд болж байна.
"Хамтдаа шийдье" үйл ажиллагаа Хархорин суманд өнөөдөр болж байна. Үйл ажиллагаагаар: 
  • Архивын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг үзүүлж, шийдвэрлэнэ.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой иргэдийн хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгнө.
  • Сэтгэл зүйн зөвлөгөөг ганцаарчлан өгнө.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл,
  • Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй хөнгөлөлт, тусламжийн талаарх мэдээлэл өгч, шийдвэрлэнэ,
  • Нийгмийн халамжийн сангаас олгогдох бусад тэтгэвэр, тэтгэмж тэдгээрийн нөхцөл, журмыг танилцуулна.
  • Иргэд, даатгуулагчдад ажилласан жил тооцож, зөвлөмжийн хуудас олгоно,
  • Өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсан, тэжээгчээ алдсаны тэтгэврийн материал хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч, шийдвэрлэнэ.
  • Сайн дурын даатгалд хамрагдах хүсэлтэй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, гэрээ байгуулж, шийдвэрлэнэ.
  • Цахим үйлчилгээний талаар мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.
  • Газрын кадастрын хэмжилт болон газрын харилцаатай холбоотой мэдээлэл өгч үйлчилгээ үзүүлэх
  • Иргэний болон эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл хийнэ. Гадаад паспортын хүсэлт хүлээн авна.
  • Е-mongolia операторын үйлчилгээ үзүүлнэ.
  • "Go uvurkhangai" аппликейшныг иргэдэд таниулж, ашиглалтын арга зүйгээр хангана.

 

2025-10-10 10:23:43