• Албан ёсны цахим хуудас
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ БОЛЖ БАЙНА
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Өвөрхангай аймагт энэ сарын 6-11-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар өнөөдөр эхэллээ.
Улсын үзлэгийг Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, архив албан хэрэг хөтлөлтийн улсын ахлах байцаагч Х.Төмөрбаатар ахалж, Мэргэжил, арга зүйн газрын ахлах мэргэжилтэн, архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч, Ц.Золжаргал, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны сонгон шалгаруулалтын газрын референт А.Цэцэгмаа нар зохион байгуулж байна.
Үзлэгээр Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох юм.
Монгол Улсад 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын ажилд улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэж, 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын үйл ажиллагаанд, 2004, 2009, 2015, 2019 онуудад байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулж байжээ.

 

2025-10-06 15:45:23