• Албан ёсны цахим хуудас
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" хангайн бүсийн зөвлөгөөн
ХАНГАЙН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨВӨРХАНГАЙД ЧУУЛНА

"Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал" хангайн бүсийн зөвлөгөөн маргааш Арвайхээр хотноо зохион байгуулагдах гэж байна.

Зөвлөгөөнийг Монгол улсын Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Архангай, Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгуулах юм.

Тус зөвлөгөөнөөр:
 "Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэглээ",
 "Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ",
 "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ",
 "Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендэр" сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг болно.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд “Төрийн алба-бидний ирээдүй” уулзалтыг зохион байгуулах юм.

Түүнчлэн аймгийн төв талбайд “Суралцагч хот” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, “Эрүүл амьдралын хэв маягт суралцацгаая”, “Тархи оюунаа цэнэглэхэд суралцацгаая”, “Байгаль дэлхийгээ хайрлаж суралцацгаая”, “Санхүүд суралцацгаая”, “Урлаг, соёлд суралцацгаая”, “Өв соёлоосоо суралцацгаая” өртөөнүүдийг ажиллуулан, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ.

2025-05-14 07:34:47