Аймгийн Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордоноос Олон улсын гэр бүлийн өдрийг 5 дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэлээ. Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон жил хамтдаа амьдарсан ахмад гэр бүлүүдэд ёслолын батламж гардуулж, залуу гэр бүлүүд тангараг өргөлөө. Түүнчлэн олон мянган гэр бүлийг төлөөлж оролцсон 30 гэр бүлд хүндэтгэл үзүүлж “Цагаан сүүний ёслол”-ыг зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож, гэр бүлүүдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Мөн эл өдөр хорвоод мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.
Дашрамд дурдахад НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцээрээр 1994 оны 5 дугаар capын 15-ны өдрөөс эхлэн жил бүр энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Монгол Улс энэхүү өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэж байгаа ажээ.