• Албан ёсны цахим хуудас
Нарийн мэргэжлийн эмч нар Богд суманд ажиллалаа

 Нарийн мэргэжлийн эмч нарын баг энэ оны 5 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Богд суманд ажиллалаа. Тус сумаас давхардсан тоогоор нийт 1167 иргэн 2 дахь шатны үзлэг буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан иргэдээс БОЭТ-д 68, төрөлжсөн клиникийн эмнэлгүүдэд 16 хүнийг эмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Богд сумын иргэдийн дунд зүрх судасны, хоол боловсруулах замын өвчин–ходоодны архаг үрэвсэл, элэгний эмгэг /хавдрын урьдал өвчин/, нүдний өвчин–харааны хугарлын эмгэг, нүдний мах өөх, зовхины үрэвсэл, бэлгийн замаар дамжих халдвар зонхилон илэрсэн байна.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан албаны хүмүүс оролцож, иргэдэд зорилтот жилийн болоод аймаг, орон нутгийн цаг үеийн мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонслоо.

 

2015-05-18 10:33:07