Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Хот байгуулалтын салбарын МОН-2301” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Сант, Баянгол сумдад 8 удаагийн төсөл хэрэгжиж нийт 13 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Тухайлбал Арвайхээр хотын усан хангамж, ариутгах татуургыг сайжруулах барилга угсралтын ажил 6.5 тэрбум, Арвайхээр хотын 1000 айлын орон сууцны дулаан, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил 1.2 тэрбум, Арвайхээр хотын шинэ төвийн орон сууцны дулаан, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажил 1.4тэрбум, Хархорин сумын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний барилга угсралтын ажил 1.3 тэрбум, Сант сумын ариутгах татуургын гадна шугам сүлжээний угсралт 224.3 сая, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил 150 сая, Баянгол сумын цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил 150 сая, Цэвэр усны холболт, орон сууцны нөхцөл сайжруулах жишиг зээл олгох төсөл 1404.2 сая, Нийтийн аж ахуйн суурь үйлчилгээг сайжруулах төсөлд 572.3 сая төгрөгийн санхүүжилт тус тус хийгджээ. Үүний үр дүнд эдгээр сумдад 5000-50000 хүнтэй хотжилт бий болох таатай нөхцөл бүрдэж, иргэдэд эрүүл, ая тухтай амьдрах орчин бий болж байгаа юм.