2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр хотын математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний “Мэргэд лаборатори” сургуулийн 1-5 дугаар ангийн 435 сурагч 2014-2015 оны хичээлийн жилд сурч, мэдсэнээ аав, ээж, багш нартаа тайлагнав.
Эхний жил улсын хэмжээнд 40 сургуульд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг туршсан бөгөөд Өвөрхангай аймгаас “Мэргэд лаборатори” сургууль тус хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлсэн юм.