ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Монгол улсын ахмад дайчдыг “Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль”-аар шагнаж байгаа билээ. Өдгөө манай аймагт чөлөөлөх дайнд оролцсон 9 ахмад дайчин байгаа бөгөөд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Владимир Владимирович Горячив хүрэлцэн ирж Арвайхээр сумын харьяат Г.Зундуйдамба, Ц.Алтангэрэл, М.Цэдэндорж, Хужирт сумын харьяат М.Дондов, Ч.Жамба, Богд сумын харьяат Т.Гүнсэнхорол, Баянгол сумын харьяат С.Майдаржав, Хархорин сумын харьяат Д.Ням, Н.Осор нарын ахмад дайчдыг Агуу их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагналаа.