Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу УИХ, Засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, байгууллагын чиг үүрэг, ил тод, нээлттэй байдал зэргийг харуулсан 8 бүлэг үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн байна.
2014 оны үнэлгээний дүнгээр Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс аймаг 4.01 оноо, Сэлэнгэ аймаг 3.94 оноо авч тэргүүлжээ. Эдгээр аймгийн ЗДТГ-ыг тус бүр 10.0 сая төгрөгөөр, Засаг даргын Тамгын газрын даргыг тус бүр нэг сарын цалингаар шагнаж урамшууллаа.