• Албан ёсны цахим хуудас
“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар наадам боллоо

Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар наадмыг зохион байгууллаа. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг уран гимнастикийн  дасгал  хөдөлгөөнөөр  дамжуулан авьяас чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний уян хатан чанарыг сайжруулах, гоо зүйн мэдрэмж олгох, зорилготой уг тэмцээнд бүсээс шалгарсан 12 багийн 144 хүүхэд хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцож тэргүүн байранд Арвайхээр хотын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг, дэд байранд 3 дугаар цэцэрлэг, гутгаар байранд 7 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчид тус тус шалгарлаа.

2015-06-05 09:11:00