Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг 2015 оны 6 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаа төрийн жинхэнэ албан хаагчийн 46 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласнаас 37 ажлын байранд 163 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалтын бүртгэлийг 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд явуулж, шалгалтыг 6 дугаар сарын 5-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Эцсийн дүнгээр 19 ажлын байранд 29 иргэн тэнцлээ.