Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу сумдын баяр наадмын хугацааг аймгийн Засаг даргын шийдвэрээр тогтоодог. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын саналыг харгалзаж энэ жилийн сумдын баяр наадмын товыг тогтоолоо. Тодруулбал Баруунбаян-Улаан сум 7 дугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд, Баян-Өндөр, Гучин-Ус, Богд, Нарийнтээл, Тарагт, Төгрөг, Хайрхандулаан, Хужирт сумд 7 дугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд, Бүрд, Бат-Өлзий, Баянгол, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Сант сумд 7 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд, Өлзийт, Хархорин сумд 7 дугаар сарын 8-наас 9-ны өдрүүдэд, Уянга сум 7 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр болов.