• Албан ёсны цахим хуудас
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 953 хүүхэд өгнө

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалт энэ сарын 18-ны өдөр орон даяар эхлэх гэж байна. Манай аймгаас монгол, хэл бичгийн шалгалтад тэнцэж элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхээ авсан 953 хүүхэд байгаа ажээ. Шалгалт 6 дугаар сарын 18, 20, 21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд 18-ны өдрийн 8:30 цагт шалгуулагчид болон эцэг, эхчүүдтэй уулзаж мэдээлэл өгөх юм. Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх шаардлагатай.

 

Шалгуулахаар ирэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ.

 1. Бүртгэлийн хуудас

2. Бүрэн дунд боловсролын үнэмлэх

3. Иргэний үнэмлэх

4. Суудлын хуваарь

5. Монгол хэл, бичгийн шалгалтад оролцож хангалттай үнэлгээ авсан гэсэн эрхийн бичиг

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

6 дугаар сарын 18

10:00-11:20     Монгол улсын түүх

13:00-14:40     Хими

16:00-17:20     Англи хэл

6 дугаар сарын 20

08:30-09:50     Газар зүй

11:30-13:10     Математик

14:30-15:50     Биологи

17:00-18:20     Монгол хэл

06 дугаар сарын 21

08:00-09:40     Физик

11:30-12:50     Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40     Орос хэл

2015-06-16 04:12:21