Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэхэд туслах багшийн ур чадварыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газраас Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй туслах багш нарын төрөлжсөн сургалт”-ыг зохион байгууллаа.
Туслах багш нар “Багшийн ёс зүйн хандлага”, “Эцэг эхийн оролцоог сайжруулах нь”, “Тэгш хамруулан сургах сургалтын орчин”, “Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь” сэдвүүдээр номын дуу сонсов. Мөн туслах багш нарын сэтгэн бодох ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, улмаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга барилыг сайжруулах зорилгоор ур чадварын уралдааныг зохион байгуулсан юм.
Уралдааны тэргүүн байранд Гучин-Ус сумын багш П.Шинэчулуун, дэд байранд Арвайхээр сумын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын багш Л.Гэрэлсүрэн, гутгаар байранд Арвайхээр сумын 9 дүгээр цэцэрлэгийн багш Д.Буянжаргал, тусгай байранд Бат-Өлзий сумын багш Ж.Цэрэннадмид нар тус тус шалгарлаа.
Ур чадварын уралдаанд оролцсон туслах багш нар
Сургалтад улсын 35, хувийн 2 цэцэрлэгээс нийт 161 туслах багш хамрагдсан юм.