• Албан ёсны цахим хуудас
Аймгийн хэмжээнд 54793 мод бут тарьж, түүнийгээ усалж ургуулах хөдөлгөөн өрнөж байна

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрээр 2015 оны бүх нийтээр мод тарих өдрүүдийг аймгийн хэмжээнд “40 мянган мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж зохион байгууллаа. 
Энэхүү хөдөлгөөнд 405  аж ахуйн нэгж, байгууллага, 11350 иргэн оролцож 15895 ширхэг мод, 38898 ширхэг бут сөөг буюу нийт 54793  ширхэг мод бутыг тарьсан байна. Эдгээр мод бутыг усалж, ургуулах ажил өрнөж байна. 
 
2015-06-19 21:45:23