Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013-2016 он хүртэл хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төсөл нь ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах зорилготой юм.
Төслийн хүрээнд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын манлайлал” сэдвээр аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан үндэсний сэдэвчилсэн 2 дугаар сургалт Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа. Сургалтад 160 гаруй хүн хамрагджээ.
Өнгөрөгч 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтад аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон байна.