Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг ирэх 9, 10 дугаар сард орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан.
Мөн “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д "Төрийн албаны стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн аймгийн үзлэг" зохион байгуулах тухай тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг хангах, аймгийн үзлэг явуулах салбар комиссын бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталсан.
Үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.