Хууль зүйн сайдын 2015 оны 110 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Монгол улсын “Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа. Монгол улсын эрх зүйн салбарыг хөгжүүлэх, орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, ажиллах нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан тул энэхүү хүндтэй шагналаар шагнагдсан байна.