Аймаг, орон нутгийн боловсролын чанарыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гаргадаг үзүүлэлтүүдийн нэг бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа төгсөгчдийн чанар юм. Манай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр энэ онд өмнөх амжилтаа бататган 514.5 онооны дундажтай улсад 2 дугаар байранд шалгарсан. 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр математик, монгол хэл, нийгмийн ухаан, газарзүй, биологи, хими, физик, монголын түүх хичээлүүдээр улсын дунджаас дээгүүр түвшинд шалгагдсан дүнтэй байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2006 оноос улсын хэмжээнд тогтмол 1-5 дугаар байранд шалгарч улсын дунджаас дээгүүр шалгагдаж ирсэн билээ.