Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газар, Сургуулийн захиргаа, “Төмөр Трейд” компани гурвалсан гэрээ байгуулж 2015-2016 оны хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас борлуулах 3 цэгийг ажиллуулж байна. Тус борлуулалтын цэгүүдийг Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумдад байгууллаа. Өнгөрсөн хичээлийн жилд Арвайхээр суманд 2, Хархорин суманд 1 цэг ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд Бат-Өлзий суманд уг цэгийг шинээр байгуулж байгаа юм.