Дэлхийн банк, Японы хүүхдийг ивээх сангийн хамтарсан “Боловсролыг дэмжих Олон Улсын түншлэлийн Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 40 гаруй сая төгрөгийн өртөгтэй тоглоом, номын багцыг хандивлав.
Арвайхээр хотын 2, 8, Хужирт сумын 1, 2, Хархорин сумын 1, 2 Төгрөг, Сант, Баянгол, Уянга, Бат-Өлзий, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сумдын нийт 13 цэцэрлэгт 10 сая төгрөгийн үнэ бүхий багц тоглоом, Арвайхээр хотын 1, 3, 4, 5, 6, 7, 9 Хархорин сумын 4, 5, Арвайхээр хотын Цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, Богд, Хайрхандулаан, Бүрд, Тарагт, Сант, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Жаргалант, Хархорин сумын Орхон цогцолбор, Есөнзүйл, Гучин-Ус, Өлзийт, Баянтээг зэрэг 23 цэцэрлэгт 37 сая төгрөгийн үнэ бүхий багц ном олголоо.