Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулинд хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутамд, ээлжит тооллого хооронд 5 жил тутамд завсрын тооллого явуулахаар заасан байдаг. Хуулийн дагуу хугацаанд завсрын тооллого 2015 онд улсын хэмжээнд явагдах юм. Завсрын тооллогын гол онцлог нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар хийгдэнэ.
Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг цэгцлэх ажил хийгдж байна. Иргэн Та байнгын оршин сууж, амьдарч байгаа сум, багийнхаа захиргаанд үнэн зөв бүртгэл мэдээлэлтэй байх ёстой. Мөн Засаг захиргааны нэгжид байгаа өрх, гэр бүлийнхээ талаарх мэдээллийг нягтлан шалгах эрх Танд нээлттэй.