Архив, албан хэрэг хөтлөлтийн аймгийн үзлэгт байгууллагууд 95.4 хувьтай хамрагдлаа
Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан.
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Төрийн албаны стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн аймгийн үзлэг” зохион байгуулах тухай тусгагдсан. Энэ хүрээнд үзлэгийг зохион байгуулах салбар комисс байгуулагдаж аймгийн үзлэгийг 8 дугаар сарын 17-ноос 9 дүгээр сарын 7-ныг хүртэл зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит нийт 202 байгууллагаас 189 байгууллага нь аймгийн үзлэгт хамрагдсан байна.
2015-09-12 10:47:22