Сумдын өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцана
Төв суурингийн болон мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 2015 оны 292, 293 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 313 дугаар захирамж, 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн удирдлагуудаар ахлуулсан 10 ажлын хэсэг гарч 9 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд 19 суманд ажиллана. Сум, баг, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, багийн хурлуудыг зохион байгуулж, сумдын удирдлагууд, малчдад өвөлжилтийн бэлгэлийн талаар заавар, чиглэлийг өгөх юм.
2015-09-12 10:50:21