Монголын хүүхдийн спортын V их наадмын хөлбөмбөгийн шигшээ тэмцээнд 12-15 хүртэлх насны хот, хөдөөгийн эрэгтэй 7, эмэгтэй 5 баг өрсөлдөв. Тодруулбал Дархан-Уул, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрэгтэй баг тамирчид, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймгийн эмэгтэй баг тамирчид тус шигшээ тэмцээнд оролцож, шилдгийн шилдгүүдээ шалгарууллаа.
Манай аймгаас оролцсон Б.Эрхэмбаяр дасгалжуулагчтай Хужирт сумын ерөнхий боловролын сургуулийн охидын баг хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож, багийн тоглолтын гайхамшгийг үзүүлэн мөнгөн медаль хүртлээ.