• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн спортын v их наадмын “Жудо” бөхийн төрөлд 2 хүрэл медаль хүртлээ

Монголын хүүхдийн спортын v их наадам энэ сарын 12-ноос 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Манай аймгаас тус наадамд спортын 7 төрөлд 64 өсвөрийн тамирчин, 8 дасгалжуулагч оролцож байгаа юм. “Жудо” бөхийн төрөлд нийт 7 тамирчин аймгаа төлөөлж орлоцсоноос Б.Очир дасгалжуулагчтай Арвайхээр хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Амгаланпүрэв эрэгтэй 55 кг-ын жинд хүрэл медаль, Арвайхээр хотын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Адяъасүрэн эмэгтэй 48 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртлээ.

2015-09-14 01:33:29