• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр хотын 5 дугаар цэцэрлэгийг 1000 гаруй хүүхэд дүүргэжээ

Арвайхээр хотын 5 дугаар цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус цэцэрлэг нь 1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 20 багш, 130 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.  Дээрх хугацаанд 1000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож, тэдний 2 дахь гэр нь болж ажиллажээ.  Цэцэрлэгийн удирдлагууд, багш нар ойн хүрээнд 4 хэсэг, 36 арга хэмжээг   төлөвлөн ажилласан байна. Тухайлбал цэцэрлэгийн түүхэн замналын тухай ном бүтээх, телевизийн баримтат нэвтрүүлэг хийх, хүүхдүүд, эцэг, эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр багц ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлжээ.
Одоо энэхүү цэцэрлэгт 23 багш 240 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байна. Тус цэцэрлэгийн хүүхдүүд улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож аймгийнхаа нэрийг өндөрт өргөж байна.  Тодруулбал "Би эстрадын дуучин 2014" улсын уралдаан, "Уран жиргээ 2015" улсын уралдаанд 5 дугаар цэцэрлэгийн авьяаслаг бяцхан хүүхдүүд тэргүүн байранд шалгарчээ. Түүнчлэн 2013 онд аймгийн жишиг цэцэрлэг, 2014 онд Арвайхээр хотын шилдэг байгууллагаар тус тус шалгарсан ажээ.

2015-09-14 02:25:53